• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

МСҮТ-ийн дотуур байрны орчин нөхцөлтэй таницав

  Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Говьсүмбэр аймаг дахь референт 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Говьсүмбэр аймгийн Уул уурхайн жишиг сургууль Польтехникийн коллежийн оюутны дотуур байрны орчин нөхцөлтэй газар дээр нь танилцаж, оюутан сурагчидтай бүлгийн уулзалт, ярилцлагийг зохион байгуулав. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутны дотуур байр нь хөдөө орон нутгаас ирж суралцаж байгаа оюутнуудын амьдрах, суралцах нөхцөл бололцоог хангах сургалт, үйлчилгээний байгууллага бөгөөд оюутан залуусын хичээлээ давтах, унтах, хооллох идэвхтэй амрах, эрүүл аюулгүй аж төрөх зэрэг хэрэгцээг хангахуйц орчин нөхцлийг бүрдүүлсэн байх нь нэн тэргүүний тавигдах шаардлага билээ.