• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Орон нутгийн оёдол, сүлжмэлийн үйлдвэр амны хаалт /маск/-ыг үйлдвэрлэж байна

Шинэ коронавирусийн /COVID-19/ халдварын болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, амны хаалтны эрэлт хэрэгцээ ихэссэнтэй холбогдуулан нөөц бүрдүүлэх зорилгоор Говьсүмбэр аймгийн Онцгой комиссоос орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа оёдлын үйлдвэртэй хамтран ажиллах шийдвэр гаргасан.

Энэ чиглэлээр Сүмбэр суманд үйл ажиллагаа явуулж буй “Бүрэн урлан” ХХК-ний оёдол, сүлжмэлийн үйлдвэр өдөрт 1000 ширхэг амны хаалт /маск/-ыг үйлдвэрлэн нийтийн үйлчилгээтэй эмийн сангуудад тогтмол нийлүүлж байна.

Амны хаалтыг тогтмол, зөв хэрэглэж халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлцгээе!