• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХАСХОМ-ийн сургалтанд хамрагдав

Авлигатай тэмцэх газраас Говьсүмбэр аймгйин төрийн болон орон нутгйин өмчит аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг нийтийн албан тушаалтнууд болон эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтыг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Боржигон чуулгад зохион байгууллаа. Нийтийн албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлэх ажил улсын хэмжээнд эхлээд байгаа билээ. Энэ ажил Авлигын эсрэг хуульд заасны дагуу 2018 оны 02 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Сургалтын үеэр 2018 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн онцлог, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг "Баталгааны маягт”-аар хүлээн авч бүртгэх, мэдүүлгийн цахим системийн ашиглалт, анхаарах асуудал, өргөдөл гомдлын хяналт шалгалт, нийтлэг зөрчлийн талаар Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албан тушаалтнууд мэдээлэл хийв.