• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүний эрхийн нээлттэй өдөр" Говьсүмбэр аймагт зохион байгуулагдав

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан Ажлын хэсэг 2019 оны 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Говьсүмбэр аймагт ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулж байна. Хүний эрхийн нээлттэй өдөрлөг нь иргэдэд хүрч үйлчлэх иж бүрэн цогц, төлөвлөгөөт ажлуудын нэг бөгөөд ХЭҮК байгуулагдсан цагаасаа жил бүр тогтмол 10-аас дээш аймагт очиж хүний эрхийн сургалт, хяналт шалгалтыг явуулж, эрх зүйн туслалцаа үзүүлдэг уламжлалтай билээ.