• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа

Хүний эрхийн Олон улсын өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг тохиолдуулан Говьсүмбэр аймагт Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Дээрх хэлэлцүүлэгт Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Шүүхийн тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих анги, ГБХЗХГ, Өмгөөлөгчдийн зөвлөл, Нотариатч, Хотол Чойр иргэний нийгмийн сүлжээ, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Эрэгтэйчүүдийн холбоо, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Ахмадын хороо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Өөдрөг зөвлөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож дээрх хуулийн төсөлд санал бодлоо солилцов.