• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрх зөрчсөн тухай гомдлыг 2015 онд хүлээн авч, шалгаж шийдвэрлэсэн байдал

Энэ ажлын хүрээнд 2015 онд Комисс иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн 623 гомдлыг хүлээн авч, ажиллагаа хийсэн болно. Нийт 623 гомдлоос 104 гомдол буюу 16,6 хувь нь орон нутгаас ирүүлсэн байна. Мөн нийт гомдлын 49 хувь нь ШШГЕГ-ын харьяа Хорих ангид ял эдэлж буй ялтан, Цагдан хорих ангид хоригдож буй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс ирүүлсэн гомдол эзэлж байна. Үүнд: Цагдан хорих 0461 дүгээр ангид хоригдогчоос 229 гомдол буюу 36,7 хувь Орон нутгийн Цагдан хорих байранд хоригдогчоос 32 гомдол буюу 5,1 хувь Хорих ангид ял эдэлж буй ялтнаас 43 гомдол буюу 6,9 хувь Хүний эрх, эрх чөлөө зөрчигдсний улмаас учирсан хохирлыг арилгуулах, сэргээн эдлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах хүрээнд Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр "Тус сумын иргэд гэр бүлээ албан ёсоор батлуулахад гэр бүлийн хүлээх үүрэг хариуцлага, өмчийн болоод харилцааны эрх тэгш байдлыг хангасан хамтын хариуцлагын гэрээ байгуулах...” тухай А/38 дугаар захирамж гаргасан нь Монгол Улсын Үндсэн хууль, Гэр бүлийн тухай хуулиар баталгаажуулсан иргэд сайн дурын үндсэн дээр гэр бүл болох, гэрлэлтээ бүртгүүлэх эрхийг хууль бусаар хязгаарласан олон улсын хүний эрхийн гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг зөрчсөн байх тул Хэрлэн сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/38 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Дорнод аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хүний эрхийн зөрчилтэй холбоотой эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргааны асуудлаар биечлэн, утсаар болон цахим хэлбэрээр хууль зүйн зөвлөгөө өгөх хүрээнд 2015 онд Комисс утсаар 164, цахимаар 7, биечлэн 1370 буюу нийт 1541 хүнд 631 цаг 46 минутын хууль зүйн зөвлөгөө өгсөн байна. Үүнээс Улаанбаатар хотод утсаар 56, цахимаар 3, биечлэн 296 буюу нийт 355 иргэнд 6720 минутын буюу 112 цагийн хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан байна. Нийт хандсан тоо Хэлбэр Нийт минут Утас Цахим Биечлэн Улаанбаатар 355 56 3 296 6720 Архангай 32 0 0 32 475 Баян-Өлгий 42 3 0 39 490 Баянхонгор 26 4 0 22 520 Булган 69 4 0 65 1333 Говь-Алтай 93 6 0 87 2712 Говьсүмбэр 54 4 0 50 1650 Дархан-Уул 67 6 1 60 2079 Дорноговь 59 0 0 59 1960 Дорнод 24 0 0 24 960 Дундговь 50 5 0 45 756 Завхан 50 7 2 41 854 Орхон 45 1 0 44 1090 Өвөрхангай 45 0 0 45 1155 Өмнөговь 43 4 0 39 2189 Сүхбаатар 48 0 0 48 1131 Сэлэнгэ 61 2 0 59 1592 Төв 60 7 0 53 2474 Увс 72 24 0 48 2042 Ховд 51 7 0 44 2560 Хөвсгөл 35 4 0 31 - Хэнтий 160 20 1 139 3164  Гомдол, хяналт шалгалтын ажлын чанар, үр дүнг нэмэгдүүлэх, бүртгэл мэдээллийн санг тогтмол ажлын хүрээнд хөтлөх ажилтнууд абль программыг ашиглаж хэвшсэн байна.