• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХҮҮХДИЙН АСУУДЛААР ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧДИЙН АЙМГИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОВ

Аймгийн засаг даргын тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн ОУБ хамтран “Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн зөвлөгөөн”-ийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Говьсүмбэр аймгийн Төрийн захиргааны болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл, ХЭҮК-ийн Говьсүмбэр аймаг дахь референт, Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын төлөөлөлүүдээс бүрдсэн 250 гаруй хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчид Хүүхдийн эрх хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, цахим орчин, гэмт орчноос урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодого, үйл ажиллагаа, цаашдын зорилгыг хэлэлцэн зөвлөлдлөө. Зөвлөгөөнд нийт 250 төлөөлөгч оролцлоо.
1990 онд Монгол улс НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцод нэгдэн орж, түүнээс хойш тус конвенцын нэмэлт 1,2,3 дугаар протколыг соёрхон баталсан билээ. Монгол улс олон улсын гэрээний заалтыг хэрэглэхээ илэрхийлж, Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үзэл санаа, зарчимтай уялдуулан дараах зөвлөмжийг гаргаж байна.

НЭГ. Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан төрийн захиргааны болон нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгуууллагууд:
1.1 Хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх үйлчилгээг хүртээмжтэй зохион байгуулах
1.2 Өсвөр насныханд нөхөн үржихүйн сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулах
1.3 Багш нараар дамжуулан, хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх
1.4 Хүүхдийн хөгжил оролцооны клубуудын үйл ажиллагааг арга зүйгээр хангаж ажиллах
1.5 Мэргэжлийн сэтгэл зүйчийг ажиллуулах

ХОЁР. Бүх шатны боловсролын байгууллагад:
2.1 Сургалт хүмүүжлийн бүх ажиллагаанд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх.
2.2 Сургууль, цэцэрлэгүүдэд эцэг эхийн зөвлөлийн ажлын зорилго, чиглэл, уялдаа холбоог ханган ажиллах
2.3 Боловсролын бүх байгууллагуудад Хүүхэд хамгааллын бодлогын бичиг баримтыг мөрдөж ажиллах
2.4 Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллыг сайжруулах
2.5 Багш бүр хүүхэд хүмүүжлийн эерэг аргад суралцах арга зүйг эзэмшиж, хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэхэд хувь нэмрээ оруулах
2.6 Эцэг эхийн хурал, зөвлөгөөнийг тогтмол хийж хэвших
2.7 Багшийн ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах
2.8 Хүүхдийн санал санаачлагыг дэмжин ажиллах
2.9 Сургуулийн үдийн цайны амт чанар, хүртээмжийг сайжруулах
2.10 Дотуур байрны хүүхдүүдийн аюулгүй байдалд онцгой анхаарах
2.11 Сургуулийн орчинд хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд яаралтай мэдээллэх

ГУРАВ. Аж ахуй, нэгж байгууллага:
3.1 Нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллагсдын гэр бүл, хүүхдэд зориулсан бодлого хэрэгжүүлэх
3.2 Байгууллага бүр гэр бүлийн өдөртэй болох
3.3 Хүүхдийн асуудлаар сургууль, багш нартай харилцахад эдийн засаг, сэтгэл санааны урамшуулалтай чөлөө олгож байх.
3.4 Хүүхэд хамгааллын бодлогын баримт бичгийг мөрдөж , хэрэгжүүлж ажиллах
3.5 ААНБайгууллага тус бүр эцэг эхийн зөвлөл байгуулж ажиллах
3.6 Төрийн албан хаагчийн гэр бүлдээ гаргах цаг завыг зохицуулах /Хүүхдийнхээ трсөн өдрийг тэмдэглэхэд 1 өдрийн цалинтай чөлөө олгоход дэмжлэг үзүүлэх /
3.7 Хүүхэд чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудыг нэмэгдүүлэх
3.8 Нийгмийн хариуцлагын хүрээнд байгуулага бүр хүүхэд гэр бүлд зориулсан ээлтэй үйлчилгээг нэвтрүүлэх /өдөр өнжүүлэх төв, хүүхдийн меню гэх мэт/

ДӨРӨВ. Эцэг эх, олон нийтэд
4.1 Өдөр бүр хүүхэдтэйгээ хамт байх, ярилцах, дагуулж сургах цаг гаргаж байх
4.2 Гэр бүлийн харилцааг дулаан уур амьсгалтай байлгах
4.3 Цахим орчны зохистой хэрэглээнд хүүхдээ сургах
4.4 Хүүхдийн хүмүүжлийн эерэг аргуудыг дэвшилтэт өв уламжлалтай хослуулах
4.5 Гэр бүлийн орчинд хүчирхийллийн бүх хэлбэрээс татгалзах
4.6 Хүүхдийнхээ эрхийг хангаж ажиллахаас гадна хүүхэд бүрийн үүргийг таниулах
4.7 Эцэг эхийн хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах

ТАВ. Орон нутгийн хэвлэл мэдээлэлийн байгууллагад
1.1 Мэдээллийн орон зайг Гэр бүл, хүүхдэд ээлтэй болгож хүүхдийн төлөвшил, гэр бүлийн боловсролд зохистой нөлөө үзүүлдэг байх орчин бүрдүүлэх
1.2 Гэр бүлийн боловсрол олгох тусгай хөтөлбөр, цагтай байх
1.3 Өсвөр үеийнхний тулгамдсан асуудлыг уран сайхны хэлбэрээр илэрхийлсэн нэвтрүүлэг бэлгэх, сурталчлах

ЗУРГАА. Цагдаагийн байгууллага
1.1 Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг үе шаттайгаар үр дүнтэйгээр зохион байгуулах
1.2 Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх

ДОЛОО. Эрүүл мэндийн газар
1.1 Эрүүл мэндийн салбар дахь хүүхэд хамгаалын бодлогыг хэрэгжүүлж ажиллах
1.2 Бага насны хүүхдүүдийн шүдний өвчлөлийг бууруулах арга хэмжээ авч ажиллах,
1.3 Өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлтийг бууруулж ажиллах
1.4 Хүүхдийн ахуйн осол гэмтлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах
1.5 Өсвөр насныханд нөхөн үржихүйн сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулах
1.6 Өсвөр насныхны өвчлөлтэй холбоотой нууцлалыг Хувь хүний нууцын тухай хуулиар хамгаалах

Зөвлөгөөнд оролцогчид хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хүүхдийн хөгжил хамгаалалд тулгарч буй асуудлыг салбар салбартааанхаарч хүүхдэд ээлтэй үйлчилгээг нэвтрүүлж ажиллахыг ХҮҮХДИЙН ӨМНӨ ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧДЭД УРИАЛЖ БАЙНА.
Зөвлөмжийн хэрэгжилтийг онцгойлон анхаарч, байгуулага тус бүр дээр төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхийг бүх байгууллага, иргэд, олон нийтэд уриалж байна.

ХҮҮХДИЙН АСУУДЛААР ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОГЧИД