• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ШШГЕГ-ын харъяа 425 дугаар нээлттэй хорих ангийн албан хаагчдад сургалт зохион байгуулав

2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ШШГЕГ-ын харъяа 425 дугаар нээлттэй хорих ангийн албан хаагчдад ЛГБТ хүний эрхийн асуудал, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц, Эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтийн хүрээнд 2 цагийн сургалтыг зохион байгуулж сургалтанд оролцсон албан хаагчдын сонирсон асуултад хариулж өгч ажиллав. Мөн хорих ангийн удирдлагад Хүний эрхийн Үндэсний Комиссоос хэвлэн гаргасан ном, товхимол зэргийг хүлээлгэн өгөв.