• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ээждээ хэлэх үг зохион бичлэгийн уралдааныг зохион байгуулав

Хүний эрхийн Үндэсний комисс, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан "Ээждээ хэлэх үг" сэдэвт зохион бичлэгийн уралдааныг дүгнэж шагналыг 3 дугаар сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймгийн "Эмэгтэйчүүдийн баяр"-ын цэнгүүн дээр хүндэтгэлтэйгээр гардууллаа. 1, 2 дугаар байруудад шалгарсан бүтээлийг Боржигон чуулгын уран бүтээлчид цэнгүүн дээр уншиж, бүтээлийн эзний ээжид сарнай цэцгийн баглааг бэлэг болгон барилаа.
1-р байранд: тус аймгийн ЕБС-ийн 2 дугаар сургуулийн сурагч О.Соёлмаагийн,
2-р байранд: тус аймгийн ЕБС-ийн 1 дүгээр сургуулийн сурагч О.Энхчимэгийн зохион бичлэгүүд тус тус шалгарлаа.
Оролцсон нийт хүүхдүүддээ талархал илэрхийлж, урлаг, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.