• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн Прокурорын газартай хамтран сургалт зохион байгуулав

Аймгийн Прокурорын газрын тамгын газрын дарга Т.Нансалмаа, ХЭҮК-ын Говь-Алтай аймаг дахь ажилтан нар хамтран иргэдийн хууль эрх зүйн, хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилго бүхий сургалтыг 2016 оны 3 дугаар сарын 7- ны өдөр Есөнбулаг сумын 2 дугаар цэцэрлэгийн 22 ажилтнуудад зохион байгуулав. Сургалтаар 2015 онд ХЭҮК Говь-Алтай аймаг хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж "Хүний эрхийн зөрчлийг эрх зүйн зөрчлөөс ялгах" сэдэвт хичээлийг заав.