• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн III цэцэрлэгийн багш, ажилтнуудад хүний эрхийн мэдээлэл хийв

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Говь-Алтай аймаг дахь ахлах мэргэжилтэн Б.Ариунжаргал тус аймгийн III цэцэрлэгийн эрхлэгчийн хүсэлтээр тус цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг, эхийн төлөөлөлд хүний эрхийн мэдлэг олгох чиглэлээр хамтран ажиллахаар болж, 10 дугаар сарын 9-ний өдөр 20 орчим багш, ажилтнуудад хүний эрхийн мэдээлэл өгөөд байна.