• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Говь-Алтай аймагт баруун бүсийн оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай олимп зохион байгуулагдав

Говь-Алтай аймагт баруун бүсийн оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай олимп 2017 оны 01 дүгээр сарын 29-31-ны өдрүүдэд Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын АНУ-ын  Энхтайвны Корпусын сайн дурын 15 ажилчид, 72 тамирчид, 60 эцэг,  эх , багш дасгалжуулагчид оролцон  зохион байгуулагдлаа. Баруун бүсийн хоёрдугаар тусгай олимп нь оюуны бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний эцэг эх, хамтран ажиллагсад, сайн дурын ажилчдыг нэг дор цуглуулан зуны  олимпд оролцуулах, тэднийг хооронд нь холбох, амжилт бүтээл, туршлагаасаа хуваалцах боломжийг олгох, тамирчид тус арга хэмжээнд  оролцсоноор хөдөлгөөний болон танин мэдэхүйн чадваруудаа хөгжүүлэн, дасгал хөдөлгөөнөөр хичээллэн, багаар ажиллахад суралцах ач холбогдолтой. Мөн тамирчид тусгай олимпын төрлүүдээр  тогтмол хичээллэж, бүс, улсын  тэмцээн уралдаанд амжилттай оролцсоноор олон улсын  тусгай олимпийн тэмцээнд оролцох боломж нээгдэх юм.  ХЭҮК-ын Говь-Алтай аймаг дахь ажилтан нь Энхтайвны Корпусын сайн дурын ажилтнууд, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх Жаргалын төвтэй хамтран 2016 оны 9 сараас бэлтгэл ажлыг ханган дэмжиж ажилласан ба 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүүхдүүдийн эмчийн үзлэгийн үеэр 7 аймгийн эцэг эхчүүдэд ХЭҮК-ын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай танилцуулж холбогдох гарын авлага материалыг тарааж ажиллав.