Говь-Алтай аймагт Жендэрийн сургагч багш нар бэлтгэгдэв - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Говь-Алтай аймагт Жендэрийн сургагч багш нар бэлтгэгдэв

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллага дотор жендэрийн тэгш байдлыг бий болгоход төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, хүний нөөц, жендэрийн асуудал эрхэлсэн ажилтнуудын жендэр ба хүний эрхийн мэдлэг, чадавхийг бэхжүүлэх зорилгоор 2018 оны 9 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулагдаж, ХЭҮК-ын Говь-Алтай аймаг дахь ажилтан 19 төрийн байгууллагуудын хүний нөөцийн ажилтнуудыг хамруулан оролцов. Тус сургалтад оролцсон сургагч багш нартай хамтран Говь-Алтай аймаг дахь хүний эрх, жендэрийн сургагч багш нар цахим групп үүсгэн 14 хоног тутамд уулзан төлөвлөгөө гарган ажиллаж эхлээд байна.