• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Говь-Алтай аймгийн Тайшир сумын иргэдэд " Хүний эрхийн" сургалт зохион байгуулав

Хүний эрхийн Үндэсний Комиссын Говь-Алтай аймаг дахь ажилтан 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын ЗДТГ-тай хамтран Тайшир сумын 31 иргэдэд ХЭҮК-ын тухай танилцуулж, хүний эрхийн ерөнхий ойлголт, хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал, гэр бүлийн хүчирхийлэл сэдвүүдээр хүний эрхийн сургалтыг зохион байгуулав. Сургалтын явцад хичээлтэй холбоотой тараах материал тарааж, хичээлийг бататгах зорилгоор асуулт хариулт ярилцлага, хэлэлцүүлэг явуулах замаар дүгнэлт хийлгэж, хүний эрхийн зарчмууд, хүний эрхийн зөрчил, төрийн хүлээх үүрэг, хүний эрхийн хязгаарлалт, хариуцлага, иргэдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүйгээр хүргэх, төрийн үйлчилгээ бодитой хүртээмжтэй нийцтэй чанартай байх, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийн "талаар мэдээллийг өгч,ХЭҮКомиссоос бэлтгэн гаргасан ном, гарын авлага, материалыг тараав.