• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Говь-Алтай аймгийн ШШГА-ны алба хаагчдад Хүний эрхийн сургалт явуулав

Говь-Алтай аймгийн ШШГА- наас тус албаны хаагчдад Монгол улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн зорилт агуулга хэрэгжилт / УИХ-ын 2013.10.24-ний 41-р тогтоол/, хүний эрхийн тухай ойлголт, төрийн үйлчилгээн дэхь хүний эрхэд суурилсан хандлага , Хорих байгууллага дахь хүний эрх, иргэний болон эрүүгийн хэрэгт холбогдогчдын эрхийг хангах хамгаалах, Ялтны эрх түүний хэрэгжилт түүнд тавих шинэчлэлийн бодлого,хорих байгууллагад ял эдлэж байгаа харъяалалгүй болон гадаадын иргэний эрх зүйн байдал, эрүү шүүлтээс ангид байх эрх, тусгай хэрэгсэл мэх хэрэглэх үед хүний эрхийг хамгаалах сэдвүүдээр хичээл заахын хүссэн тул 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр УИХ-ын 2013.10.24 –ний 41-р тогтоол Монгол улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн зорилт агуулга хэрэгжилтийн  талаар мэдээлэл өглөө. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн зорилго, хүний эрх, эрх чөлөөг хангах үндэсний чадавхийг дээшлүүлэх, хүний эрхийг хангах үндэсний механизмыг бэхжүүлэх үйл ажиллагаа хууль тогтоох болон  бүх шатны гүйцэтгэх байгууллага,Хүний эрхийн Yндэсний Комисс, шүүх, прокурор, өмгөөлөх мэт хүний эрхийг хангах шууд   үүрэг зорилго бүхий төрөлжсөн байгууллагууд, нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг оролцуулан иргэний нийгмийн бүх байгууллага, хөдөлгөөн, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бүх төрлийн бизнес эрхлэгч хувийн хэвшлийн байгууллагуудын  үйл ажиллагаа, хүний эрхийг хангах, хамгаалах ажлын алба, тэдгээртэй адилтгах дотоодын хэрэглүүрүүд, Механизмын эдгээр бүрдэл хэсгийн чадавхи, хүний эрхийг сахин биелүүлэх, бэхжүүлэх, хамгаалах, хангах (цаашид "Хүний эрхийг хангах" гэх) үйл  ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх арга зам, үүрэг хариуцлагыг  тодорхойлсон тухай, хүний суурь эрхийг хангах нь хүний хувийн эрх, эрх чөлөөг хангахын тулд  тавьсан зорилтууд, хэрэгжилтийн талаар  харилцан санал солилцлоо.