• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх орон нутгийн үйл ажиллагаа" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс, Хүний эрхийн форум хамтран Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээс өгсөн зөвлөмжийн дунд хугацааны хэрэгжилтийн талаар үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг 3 үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Анхдагч хэлэлцүүлгийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссsын аймаг дахв ажилтан, Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран  "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх орон нутгийн үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд 2018 оны 2 сарын 12-ны өдөр зохион байгуулав. Уг хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, багийн Засаг дарга нар, нийгмийн ажилтан гэх мэт нийт 20 хүн оролцож санал бодлоо солилцов.