• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Гэр бүлийн хүчирхийлэл сэдэвт хичээл заав

 Хүний эрхийн Үндэсний Комиссын Говь-Алтай аймаг дахь ахлах мэргэжилтэн нь ШШГА-ны хүсэлтээр 2016 оны 08 дугаар сарын 29 –ны  өдөр тус албаны сургалтын танхимд 14 ажилтан, алба хаагч нарт "Гэр бүлийн хүчирхийлэл” сэдвээр сургалт зохион байгууллаа. Гэр бүлийн хүчирхийллийн асуудал энэ нийгмийн тулгамдсан асуудал тул иргэн бүрийн хариуцлагатай оролцоо чухал байгааг онцлон хамтран санал солилцож хамтдаа тэмцэх шаардлагатай цаг үед амьдарч байгаа тухай сонирхолтой сэдвийг хөндөж байлаа.