• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Дотно зөвлөгч” сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулав

Говь- Алтай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс анги удирдсан багш нарт 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр "Дотно зөвлөгч” сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулав. Тус сургалт нь хүүхэдтэй холбоотой хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хүүхдийг гэмт хэрэг зөрчил болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 135 анги удирдсан багш нарыг хамруулан Нутгын удирдлагын ордны "Иргэний танхимд" болов. Тус сургалт зөвлөгөөнд ХЭҮК-ын Говь-Алтай аймаг дахь ажилтан ХГБХХ-ийн Хүүхдийн эрх хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтний хүсэлтээр оролцож ХЭҮК-ын тухай танилцуулж, "Хүний эрхийн үндсэн ойлголт" хичээлийг заалаа.