• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Есөнбулаг сумын Жинс багийн иргэдийн нийтийн хуралд оролцлоо

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинс багийн иргэдийн нийтийн хуралд Хүний эрхийн Үндэсний Комиссын Говь-Алтай аймаг дахь ахлах мэргэжилтэн оролцож, байгууллагынхаа үйл ажиллагааг танилцууллаа. Иргэдийн нийтийн хурал 2015 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр болсон бөгөөд ХЭҮК-ын тус аймаг дахь ахлах мэргэжилтэн иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор багийн 30 гаруй  иргэдэд Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн тохиолдолд ХЭҮК-т хэрхэн гомдол гаргах талаар мэдээлэл өгч, хүний эрхийн зарим ном, гарын авлага, товхимлыг өгсөн юм.