• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Захиргааны хяналт батлан даагчийн эрх үүргийг дээшлүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулав

Аймгийн Цагдаагийн газраас ХЭҮК, Хөдөлмөрийн хэлтэс, Прокурорын газар, Улаан загалмайн хороотой хамтран Улаан загалмайн хорооны сургалтын танхимд 2016 оны 3 дугаар сарын 04-ны өдөр хорихоос өөр төрлийн ялтай иргэд, тэдгээрийн батлан даагч 25 орчим иргэдэд "Захиргааны хяналт батлан даагчийн эрх, үүргийг дээшлүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. ХЭҮК-ын Говь-Алтай аймаг дахь ажилтан "Хүний эрхийн үндсэн ойлголт" хичээлийг зааж , ХЭҮК-т хэрхэн гомдол гаргах, ХЭҮК-ын үйл ажиллагааг танилцуулж гарын авлага материалуудыг тарааж өгөв.