• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Иргэдийн хууль эрх зүй, хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сарын аян

Аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтсээс Есөнбулаг сумын багуудын иргэдийн хууль эрх зүйн мэдлэг, хүний эрхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготойгоор ажлын хэсэг томилон уг ажлын хэсэгт ХЭҮК-ын ажилтан хамтран оролцож "Хууль сурталчлах өдөрлөг” арга хэмжээг 2015 оны 11 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд зохион байгуулж багуудын иргэдийн нийтийн хурлын үеэр Есөнбулаг сумын Харзат, Оргил багийн иргэдэд ХЭҮК-ын тухай, Комисст хэрхэн өргөдөл гомдол гаргах тухай, Олон улсын хүний эрхийн өдрийн тухай танилцуулж хүний эрхийн үндсэн ойлголт хичээлийг заалаа. Түмэн, Баяншанд, Баянхайрхан, Жаргалант багийн иргэдэд  ХЭҮК-ын тухай, Комисст хэрхэн өргөдөл гомдол гаргах тухай, Олон улсын хүний эрхийн өдрийн тухай  мэдээлэл хүргэв. Цаашлаад төрийн байгууллагуудаар явж хүний эрхийн , хууль эрх зүйн сургалт үргэлжлүүлэн  хийхээр төлөвлөөд байна.