• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Нээлттэй хаалганы өдөрт оролцлоо

Монгол улсад Өмгөөллийн байгууллага байгуулагдсаны 87 жилийн ойн баяр Говь-Алтай аймгийн өмгөөллийн зөвлөлөөс нээлттэй хаалганы өдрийг 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулж иргэдэд үнэгүй хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаа. Тус нээлттэй хаалганы өдөр ХЭҮК-ын Говь-Алтай аймаг дахь ахлах мэргэжилтэн хамтран оролцож иргэдэд Комиссоо танилцуулж, гарын авлага материал тарааж иргэдэд хууль зүйн зөвлөгөө өглөө.