• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Осол гэмтэл, хүчилхийллээс урьдчилан сэргийлэх хэлэлцүллэг зохион байгуулагдлаа

Осол гэмтэл хүчирхийллээс урьдчилан сэргийлэх салбар дундын хэлэлцүүлгийг Аймгийн засаг даргын тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар хамтран 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Осол гэмтэл хүчирийллээс сэргийлэх үндэсний хөтөлбөрийн талаар аймгийн Засаг даргын тамгын газрын эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Б.Алтайбаатар "Бага насны хүүхдийн ахуйн осол гэмтэл өнөөгийн байдал цаашид авах арга хэмжээ"-ний талаар, ЭМГ-ын мэргэжилтэн Ч.Няндаг "Нэг цэгийн үйлчилгээ, хамгаалах байрны үйл ажиллагаа"-ны талаар НЭ-ийн нийгмийн ажилтан Г.Энхбаяр, "Гэр бүлийн хүчирхийлэл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль"-аар аймгийн ХЭҮК-ын ажилтан Б.Ариунжаргал нар мэдээлэл, илтгэл тавилаа. Хэлэлцүүлэгт төрийн болон, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, багын Засаг дарга нар, иргэд нийт 80 гаруй хүн оролцлоо.