• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургалт зохион байгуулав

         ХЭҮК, Цагдаагийн ерөнхий газартай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраас баривчлагдсан этгээдүүдийн зан үйлд нөлөөлөх сургалтыг хамтран зохион байгуулж байна. Хүний эрхийн Үндэсний Комиссын Говь-Алтай аймаг дахь ажилтан 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тус газрын сургалтын зааланд Цагдаагийн газрын баривчлах байранд баривчлагдсан этгээдэд Хүний эрхийн үндсэн ойлголт, Гэр бүлийн хүчирхийлэл сэдвээр сургалт зохион байгуулав.