Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Хөгжлийн Хэлтэс,
Насан Туршийн Боловсролын Төв, Залуучуудын хөгжлийн төв хамтран 2016 оны 09
дүгээр сарын 15-ны өдөр хүний эрх, жендер, манлайлал, удирдлагын ялгаа
харилцааны ур чадвар гэх мэт сэдвийн хүрээнд Алтай хотын манлайлагч ажилтай
болон ажилгүй 30 залуучуудад "ХАРИУЦЛАГАТАЙ ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ” сургалтыг зохион
байгууллаа.Уг сургалтад ХЭҮК-ын ажилтан урилгаар оролцож ХЭҮК тухай танилцуулж
тус залуустай хамтран ажиллахаар боллоо.