• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ын Говь-Алтай аймаг дахь ажилтан шинээр батлагдсан Захиргааны ерөнхий хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын сургалтад оролцов

Аймгийн ЗДТГ-аас байгууллагуудын дарга эрхлэгч нарт Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн ахлах мэргэжилтэн Э.Сэлэнгэ 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр захиргааны ерөнхий хуулийн сургалтыг, 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Улаанбаатар хотын Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Э.Баярбаясгалан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн танилцуулга, хууль хэрэгжүүлэх зарим асуудал, хамтарсан багаар ажиллах арга зүй сэдвээр "Хүн ам, нийгмийн хамгааллын чиглэлээр баримталж буй төрийн бодлого- хууль тогтоомжийн шинэчлэл " сэдэвт сургалтыг сумдын Засаг дарга нар, сургуулийн захирал, боловсролын нийгмийн ажилтан, сумын халамжийн ажилтан, эрүүл мэндийн ажилтан, хэсгийн төлөөлөгч, сумын ЗДТГ-ын дотоод ажилтан, Есөнбулаг сумын багуудын Засаг дарга, нийгмийн ажилтан нарт тус тус зохион байгуулж, ХЭҮК-ын ажилтан уг сургалтад хуулийн мэдлэгээ нэмэгдүүлэх зорилготойгоор оролцов.