• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн сургалтыг зохион байгуулав

Хүний эрхийн Үндэсний Комисс, ШШГЕГ –тай байгуулсан хамтран ажиллах  санамж бичгийн хүрээнд ХЭҮК-ын Говь-Алтай аймаг дахь ажилтан 2017 оны 01 дүгээр сарын 06 –ны  өдөр тус албаны сургалтын танхимд 19 ажилтан, алба хаагч нарт "Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал” сэдвээр сургалт зохион байгуулав. Мөн Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 15 дахь илтгэлд орсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт сэдвээр ярилцаж санал солилцов.