• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн сургалтыг зохион байгуулав

Аймгийн Прокурорын газартай хамтран иргэдийн хууль эрх зүйн, хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилго бүхий сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна. 2016 оны 4 дүгээр сарын 14- ны өдөр Прокурорын газрын тамгын газрын дарга Т.Нансалмаатай хамтран Говь- Алтай аймгийн III сургуулийн 12 дугаар ангийн 58 сурагчдад , тус сургуулийн урлагийн зааланд ХЭҮК-ын тухай, Комисст хэрхэн өргөдөл гомдол гаргах тухай мэдээллийг хүргэж , "Хүний эрхийн үндсэн ойлголт” хичээлийг заалаа, хичээлийн дараа сургалттай холбоотой "Аха" тэмцээнийг зохион байгууллаа.