• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн сургалт зохион байгуулав

Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраас баривчлагдсан этгээдүүдийн зан үйлд нөлөөлөх сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн ерөнхий газартай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд ХЭҮК-ын аймаг дахь ажилтан Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын хүсэлтээр тус газрын сургалтын танхимд 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Цагдаагийн газрын баривчлах байранд баривчлагдсан этгээдүүдэд Хүний эрхийн үндсэн ойлголт, Гэр бүлийн хүчирхийлэл сэдвээр сургалт зохион байгуулав.