• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн сургалт зохион байгуулав

Хүний эрхийн Үндэсний Комиссын Говь-Алтай аймаг дахь ажилтан 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ХЭҮК, Цагдаагийн ерөнхий газартай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын 17 хэсгийн төлөөлөгч нарт тус албаны сургалтын танхимд "Хүний эрх ба Үндсэн хууль" хичээлийг заав.