• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн сурталчилгаа, мэдээлэл түгээв

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн гараас 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 100 –н залуу гэр бүлүүдэд "Гэр бүл хүүхдэд ээлтэй–Алтай”  сургалтыг Дэлхийн зөн, Есөнбулаг сумын ЗДТГ-тай хамтран Нутгийн удирдлагын ордны "Иргэний танхимд" зохион байгуулав. ХЭҮК-ын ажилтан тус сургалтанд оролцож, ХЭҮК-ын тухай, ХЭҮК-т хэрхэн гомдол гаргах тухай танилцуулав.