• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн төлөөх клубын ахлагч нарыг сонголоо

 "Хүний эрхийн төлөө залуучууд бид нэгдэнэ” клубын гишүүд 2016 оны 1 сарын 08 –ны өдөр "Хүний эрх” эмхтгэлийн эхний сэдэв болох "Хүний эрх гэж юу вэ” сэдвийн хүрээнд харилцан ярилцаж, гишүүдийн удирдлагын багийг сонголоо. Клуб үйл ажиллагааны чиглэлээр 3 багт хуваагдан 1-р баг хүний эрхийн сургалт, сурталчилгааны чиглэлээр чадавхижих бөгөөд сургуулийнхаа хэмжээнд ХЭҮК-н ажилтантай хамтран сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах ба ахлагчаар Б.Алтангадас, 2-р баг хүүхдийн эрх, хүний эрхийн зөрчил, хүний эрхийн судалгаа явуулах хууль зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр хамтран ажиллах ба ахлагчаар Э.Дашдэмбэрэл, 3-р баг клубын дотоод хамтын үйл ажиллагаа сахилга бат, гишүүдийг чадавхижуулах чиглэлээр ажиллах ба ахлагчаар Т.Нацагдорж клубын ерөнхий ахлагчаар Б.Энхтүвшин нар тус тус төлөвлөгөө гарган байрны багш нар хариуцан хамтран ажиллахаар боллоо.