• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлье" зөвлөлдөх уулзалт

Аймгийн ГХУСАЗЗ, Цагдаагийн газар, ХГБХХ, Дэлхийн зөн орон нутгийн хөгжлийн хөтөлбөр тус тус хамтран баруун бүсийн Цагдаа, Хүүхдийн байгууллагын ажилтны зөвлөлдөх уулзалтыг 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Уг зөвлөгөөнөөр Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан аймгийн ХГБХХ, Цагдаагийн газрын төлөөллүүд, Говь-Алтай аймгийн сургуулиудын нийгмийн ажилтнууд оролцож хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх , гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудал гэх мэт чухал сэдвүүдээр туршлага солилцох, яаж үр дүнтэй урьдчилан сэргийлэх талаар илтгэл тавьж, санал хүсэлтээ хуваалцлаа. Комиссын ахлах мэргэжилтэн Цагдаагийн газрын даргын хүсэлтээр уг уулзалтад оролцож санал солилцлоо.