Хөдөлмөрлөх эрх бүсийн сургалт зохион байгуулагдав - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөдөлмөрлөх эрх бүсийн сургалт зохион байгуулагдав

Монгол улсын хүний Эрхийн Үндэсний Комиссын Говь-Алтай аймаг дахь ажилтан МҮЭ-ийн Холбоо, Хүний эрхийн үндэсний Комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагддаг бүсийн сургалтанд 3 дахь удаагаа оролцож байгаа билээ. Тус сургалт тухайн онд Завхан аймагт 2018 оны 10 сарын 10-11–ний өдрүүдэд зохион байгуулагдав. Говь-Алтай аймгаас үйлдвэрчний эвлэлийн идэвхитэн гишүүд, мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн, миий бие нийт 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцов. ХЭҮК-ын Говь-Алтай аймаг дахь ажилтан Говь-Алтай аймагт тулгамдаж буй хөдөлмөрлөх эрхийн асуудал, Хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр зохион байгуулагдсан ажлаа, мөн аймгийн үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн хяналтын газруудтай тус эрхийн чиглэлээр хэрхэн хамтран ажилласан талаар мэдээлэл танилцуулав. Тус сургалтын үр дүнд хамтран оролцож буй байгууллагуудын хамтын үйл ажиллагаа өргөжсөн, тэр хэмжээгээр хөдөлмөрлөх эрхийн асуудлаарх үйл ажиллагаа илүү үр дүнтэй болж байгааг оролцогч байгууллагуудын төлөөлөл бүр онцолж байв. ХЭҮК-ын Говь-Алтай аймаг дахь ажилтан мөн хийж, хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж телевизийн ярилцлага өгсөн болно. Мөн тус сургалтын үйл ажиллагааны үр дүнд оролцогч байгууллагууд ирээдүйд хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө хамтран боловсруулж нэгтгэн, хийж хэрэгжүүлэхээр болов.