• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хөдөлмөрлөх эрх" сэдэвт бүсийн сургалтанд оролцлоо

МҮЭ-ийн холбоо, Хүний эрхийн Үндэсний Комисс , Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ХБНГУ-ын Фридрих Эбертийн Сангийн хамтарсан " Хөдөлмөрлөх эрх” сэдэвт баруун бүсийн сургалтыг 2015 оны 06 дугаар сарын 15-аас 16 –ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгууллаа. Тус сургалтад Завхан, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгийн тус газруудын холбогдох ажилтнууд оролцлоо. Сургалтаар хүний эрх, хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн хяналтын өнөөгийн байдал , тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.