• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Эрүүл ирээдүй” сургалтыг ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд зохион байгуулж байна

ХЭҮК-ын аймаг дахь ажилтан, ХГБХХ, Нэгдсэн эмнэлэг, Энх Тайвны Корпусын сайн дурын ажилтнууд хамтран "Эрүүл ирээдүй” сургалтыг ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж байна. Эхний сургалтыг 2016 оны 04 дүгээр сарын 6-ны өдөр Есөнбулаг сумын 12 жилийн 5-р сургуулийн 10 дугаар ангийн  63 охид, 30  хөвгүүдэд тус сургуулийн ангиудад өртөөчилсөн хэлбэрээр явуулж,ХЭҮК-ын ажилтан ХЭҮК-ын тухай танилцуулж "өсвөр үеийн сурагчдын үерхэл нөхөрлөлийн үеийн харилцааны хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, мэдээллийг хүргэв. Уг сургалт нь 12 жилийн 1,2,3-дугаар сургуулиудад мөн зохион байгуулагдах юм.