• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ажлын байран дахь хүчирхийлэл, дарамтыг хориглох, урьдчилан сэргийлэх аянд нэгдлээ

Энэ жил Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан “Ажлын байран дахь хүчирхийлэл, дарамтыг хориглох, урьдчилан сэргийлэх” уриан дор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” арга хэмжээнд нэгдэхийг иргэн, ААНБ-уудаас уриалж 2020 оны 04 дүгээр сарын 06-нд Дархан-Уул аймгийн ХАБЭА-н салбар зөвлөл хуралдлаа.
Дэлхийн улс оронд тархаж буй ковид-19 вирустэй холбогдуулан олон нийтийг нэг дор цуглуулсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй тул энэ оны “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” арга хэмжээний нээлтийг болон бусад арга хэмжээг цахим орчин, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан сурталчилах замаар зохион байгуулахаар болсон байна. Энэхүү аянд Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь мэргэжилтэн нэгдэж Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хэлтэсийн дарга н. Урантуяатай уулзаж Комиссоос бэлтгэн гаргасан "Бэлгийн дарамт нь жендэрийн ялгаварлан гадуурхалтын нэг хэлбэр бөгөөд хүний эрхийн ноцтой зөрчил юм" гэсэн сургалт, сурталчилгааны нөлөөллийн шторкийг тус аяны цахим хуудаст байршуулахаар өгч уг аянд нэгдэж байгаагаа илэрхийлж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хамтран ажиллахаар болов.

Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрт...