• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн хэмжээнд хурдан морины уралдаан зохион байгуулахыг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд түр хойшлуулсан тухай Засаг даргын захирамж гарчээ

Сар шинийн баярыг нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх болон бусад арга хэмжээг хориглох тухай аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаар 01-А/40 захирамж гарчээ.

Тус захирамжид:

  1. Олон нийтийг хамарсан арга хэмжээ /хурал, цуглаан, сургалт, семинар, үзэсгэлэн худалдаа, соёл, спорт, урлагийн тоглолт, бөхийн барилдаан, шашин номын арга хэмжээ/ зохион байгуулахыг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хориглосугай.
    2. Аймгийн хэмжээнд хурдан морины уралдаан зохион байгуулахыг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд түр хориглосугай.
    3. Уламжлалт сар шинийн баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, нутгийн зөвлөл, хамт олны зохион байгуулалттай золголт хийхгүй байх талаар сурталчлахыг бүх шатны удирдлагуудад үүрэг болгосугай.
    4. Захирамжийн хэрэгжилтийг хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд хангаж ажиллахыг сумдын Засаг дарга /Б.Азжаргал, Д.Амарсанаа, Т.Атархишиг, Б.Алтансарнай/ нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч /Т.Ганболд/-д үүрэг болгосугай гэсэн байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Хэвлэл мэдээллийн алба, Нийгмийн бодлогын хэлтэс