• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Ахмад настны нийгмийн хамгаалал ба хүний эрхийн асуудал” сэдэвт судалгааны санал асуулгыг Дархан-Уул аймагт авч байна

 Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн хэрэгжилт, түүгээр баталгаажсан нийгмийн хамгааллын тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтийг үнэлэх зорилгоор "Ахмад настны нийгмийн хамгаалал ба хүний эрхийн асуудал” судалгааг нийслэл, 21 аймагт явуулж байгаа бөгөөд Дархан-Уул аймагт 2015 оны 10 дугаар сарын 7-12-ны өдрүүдэд санал асуулгыг авч эхлээд байна. Судалгаанд Дархан сумын 18 багийг төлөөлсөн 34 ахмад настнууд оролцож, бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагад хамрагдан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн хэрэгжилт, түүгээр баталгаажсан нийгмийн хамгааллын тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтийн байдлын талаар санал, дүгнэлтээ өгч байгаа юм. Бүлгийн ярилцлага 2015 оны 10 сарын 12-ны өдрийн 14.00-15.00 цагт Монгол-Алт ХК-ийн 106а тоот өрөөнд явагдах тул уг ярилцлагад оролцох хүсэлтэй ахмадууд 7037-0722 дугаарын утсаар холбоо барьж, бүртгүүлэн санал, бодлоо илэрхийлж болно. Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь ахлах мэргэжилтэн Ц.Долгорсүрэн