• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран сургалт зохион байгуулж байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аймгийн зохицуулах Салбар зөвлөл хамтран 10 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 10-ныг хүртэл хугацаанд "Иргэн таны төлөө" 45 хоногийн аян зарлагдаж байгаа бөгөөд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын Дархан-Уул аймаг дахь ажилтан тус аянд нэгдэн, иргэдэд Жендэрийн эрх тэгш байдал, Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийн оролцож байна.  45 хоногийн турш үргэлжлэх тус аяны хүрээнд шинээр батлагдсан хууль тогтоомж болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, авилгатай тэмцэх чиглэлээр сургалт явуулах, "Бид үе тэнгийн сургагч” бэлтгэх, нийтийн эргүүлийг хуваарийн дагуу явуулах, иргэдийн сайн дурын оролцоонд тулгуурлан урамшуулалт эргүүлийг ажиллуулах, нээлттэй шүүх хурал хийх, хэлэлцүүлэг, ногоон гэрэл цагаан шугам тэмцээн зохион байгуулах зэрэг нийт 20 гаруй  арга хэмжээг зохион байгуулах ажээ. Мөн төрийн болон хувийн хэвшлийн ЕБС-иуд, их дээд сургууль, коллеж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай хамтран ажиллах юм.  Өнөөдрийн байдлаар Анагаахын ШУИС, Дархан дээд сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, ШУТИС-ын харъяа Дархан технологийн сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Дархан-Өртөө, Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэн, УБТЗ-ын Татах хэсэг зэрэг байгууллагуудад сургалтуудыг хамтран зохион байгуулаад байна. Сургалт цаашид үргэлжилнэ.