• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дархан-Уул аймагт Олон улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан өглөөний уулзалт зохион байгууллаа.

Төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлд Олон улсын хүний эрхийн өдрийн уриалгыг танилцуулах, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний талаар мэдээлэл өгөх, 2016 онд Хүний эрх, эрх чөлөөг орон нутагт сурталчлан таниулах, хүний эрхийн зөрчлийг арилгахад хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилгоор "Бидний эрх, эрх чөлөө"өглөөний уулзалтыг зохион байгууллаа.  
Өглөөний уулзалтанд Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд, Аймгийн Засаг даргын орлогч н.Бат-Эрдэнэ, Аймгийн Цагдаагийн газар, Хууль зүйн хэлтэс, Өмгөөлөгчдийн зөвлөл, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв, Ахмадын хороо, Оюутны холбоо, Дэлхийн Зөн ОУБ-ын Дархан Нутгийн хөгжлийн хөтөлбөр, Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцож санал солилцсон. Уулзалтаар ХЭҮК-ын 2014, 2015 онд хийгдсэн ажлын чиглэл, Олон улсын Хүний эрхийн өдрийн танилцуулга, ХЭҮК-ын даргын илгээлт болон НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссараас Олон улсын Хүний эрхийн өдөрт зориулан гаргасан мэдэгдэл зэргийг танилцуулж, оролцогчдын дунд 2016 онд оролцогч байгууллагууд хэрхэн хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж, нээлттэй ярилцлага зохион байгуулав.