• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хуульчийн Про-Боно-2019" өдөрлөгт оролцлоо

Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 86 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр орон даяар "ХУУЛЬЧИЙН ПРО-БОНО-2019" өдөрлөг зохион байгуулагдлаа.

Дархан-Уул аймгийн хувьд "Дархан зах" дахь төрийн үйлчилгээний нэгдсэн төвд 10:00-16:00 цагийн хугацаанд зохион байгуулж, иргэд хөдөлмөрчдөд хууль эрхзүйн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй өгч ажиллаа.
Өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны бүтцийн байгууллага, гишүүдээс гадна Дархан-Уул аймгийн Анхан Шатны Шүүхийн Тамгын газар, Прокурорын газар, Өмгөөлөгчдийн зөвлөл болон Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь мэргэжилтэн оролцов.

58656860_1091371207734186_2964463341973536768_n.jpg

1556761185_img_2564-copy.jpg

1556761265_img_2543-copy.jpg