• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дархан-Уул аймагт Хүний эрхийн дэмжих бүлэг ажиллаж байна.

Жил бүрийн 12 дугаар сарын 4-ний өдөр дэлхийн нийтээр сайн дурын ажилтнуудын өдөр болгон тэмдэглэдэг. Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Улаан загалмайн хороо хамтран "Орон нутгийн хөгжилд Сайн дурын ажилтнуудын оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт сайн дурын үйл ажиллагаа явуулдаг 8 байгууллага оролцсон бөгөөд ХЭҮК-ын Дархан-Уул аймаг дахь ахлах мэргэжилтэн Ц.Долгорсүрэн оролцогч байгууллагуудын төлөөлөгч нарт Хүний эрхийн дэмжих бүлгийн үйл ажиллагааг танилцуулж цаашид сайн дурын ажилтнуудыг чадавхижуулах, орон нутгийн иргэдийн хүний эрхийн мэдлэгийг нэмэгдүүлэх, дэмжих бүлгийн үйл ажиллагааг сайжруулахад хамтран ажиллах санал дэвшүүллээ.