• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дархан-Уул аймаг дахь Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтаны байр өөрчлөгдөв.

Дархан-Уул аймаг дахь Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтаны ажлын байр өөрчлөгдөж, Дархан сум Өргөө баг ЗДТГ-ын чанх хажуу талд Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын өргөтгөлийн байрны 1 давхарт байрлаж ард иргэд, олон нийтэд 2019.01.10-ны өдрөөс эхлэн үйлчилж иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх, гомдол, өргөдөл хүлээн авч ажиллаж байна. Мөн иргэдээс гомдол хүлээн авах утас, хууль зүйн зөвлөгөө авах утас: 70370722 дугаарын утас руу холбогдож, цахим хаяг www.mn-nhrc.org болон darkhan-uul@mn-nhrc.org, www.facebook.com/nhrc, www.youtube.com/nhrcm гэсэн цахим хаягнаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Та бүхэнд манай байгууллагын үүд хаалга үргэлж нээлттэй.