• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын саатуулах, баривчлах байранд хяналт шалгалт хийгдэж байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын саатуулах, баривчлах байранд саатуулагдсан болон баривчлагдсан этгээдийн Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрхийн хэрэгжилт, хүний эрхийн үндсэн зарчимд хэрхэн нийцэж буйг газар дээр нь шалгаж, илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1/08 тоот Зөвлөмжийн хэрэгжилтэнд хяналт тавихаар 2017 оны 09 дүгээр сарын 21-22-ы өдрүүдэд дахин хяналт шалгалтын ажлыг зохион байгуулна. Хяналт шалгалтын хүрээнд: - Саатуулах, баривчлах байрны нөхцөл - саатуулагдсан болон баривчлагдсан этгээдийг хүлээн авах ажиллагаа - Саатуулах болон баривчлах байрны харуул хамгаалалт - Баривчлагдсан этгээдийн ахуйн хангамж, үйлчилгээ - Эмнэлгийн тусламж үйлчилгээ нь стандартын шаардлагад нийцэж байгаа, эсэхэд хяналт тавих юм. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1/08 тоот Зөвлөмжөөр  1. Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/227 дугаар тушаалын 1-р хавсралтаар баталсан "Баривчлах шийдвэр биелүүлэх журам"-ын 2.2-т заасны дагуу баривчлах, саатуулах өрөөний агааржуулалтыг сайжруулах, агааржуулалтын системийг засварлах төсвийн асуудлыг яаралтай шийдвэрлэх 2. Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/227 дугаар тушаалын 1-р хавсралтаар баталсан "Баривчлах шийдвэр биелүүлэх журам"-ын 13.7-д заасны дагуу байрны цэвэрлэгээ, ариутгалыг сайжруулах 3. Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/227 дугаар тушаалын 1-р хавсралтаар баталсан "Баривчлах шийдвэр биелүүлэх журам"-ын 8.2-т заасны дагуу хорих өрөөнд хөнжил, дэр, гудас, цагаан хэрэглэлийг байлгах 4. Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/227 дугаар тушаалын 1-р хавсралтаар баталсан "Баривчлах шийдвэр биелүүлэх журам"-ын 8.4-т заасны дагуу ном сэтгүүлийг баяжуулж, бүртгэлжүүлэх 5. Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/227 дугаар тушаалын 1-р хавсралтаар баталсан "Баривчлах шийдвэр биелүүлэх журам"-ын 10.2-т заасны дагуу сургалтын хөтөлбөр боловсруулах 6. Угаалтуурын сантехник муудсан байх тул бүрэн сольж шинэчлэх гэсэн зөвлөмжүүдийг тус тус өгсөн байна.