• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд хяналт шалгалт хийгдэж байна.

  Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд цагдан хоригдож буй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрхийн хэрэгжилт, хүний эрхийн үндсэн зарчимд хэрхэн нийцэж буйг газар дээр нь шалгаж илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний зөвлөмж, шаардлагыг хүргүүлж, хүний эрхийг сахин хамгаалах зорилгоор энэ сард дахин хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна. Шалгалтаар цагдан хорих байрны орчин нөхцөл, цагдан хоригдсон этгээдийг хүлээн авах үе дэх хүний эрх, ахуйн хангамж, үйлчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эрүү шүүлтээс ангид байх эрхийн хүрээнд хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхэд шалгалт хийж, цагдан хоригдож буй этгээдүүдээс дээрх чиглэлээр санал асуулга авч дүгнэх юм. Хүний эрхийн Үндэсний комиссын даргаар ахлуулсан ажлын хэсэг "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээний хүрээнд 2017 оны 4 сарын 28-29-нд Дархан-Уул аймаг дахь ШШГА-ны харъяа Цагдан хорих байранд хяналт шалгалт хийж, зөвлөмж хүргүүлсэн бөгөөд энэ удаагийн хяналт шалгалтаар Зөвлөмжийн хэрэгжилтэнд давхар хяналт тавина.