• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дархан-Уул аймаг шинээр ариутгалын төхөөрөмж хийлээ

Шинэ төрлийн COVID-19 вирус өнөөдрийн байдлаар Дэлхийн 70 гаруй улс орнуудад хурдацтай тархаж байна. Үүнтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн дарга ахлах дэслэгч Н. Төгсбаяр санаачлан бүлгийн алба хаагч нартай хамтран гамшгийн голомтод ажилласан автомашиныг халдваргүйжүүлэх автомат ариутгагч хийж ашиглахад бэлэн болгов. Энэ ариутгагч нь 20 минутад 10-15 автомашиныг ариутгах хүчин чадалтай бөгөөд 6 талаас цацруулагч хошуугаар шүршихээр төлөвлөн хийжээ.

Онцгой байдлын албан хаагчидадаа ажлын амжилтыг хүсье.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар