• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дархан-Уул аймгийн ЗДТГазраас зохион байгуулж буй "Хуулийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг" арга хэмжээнд оролцоно

Дархан-Уул аймгийн ЗДТГазраас "Хуулийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг" арга хэмжээг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 12:00-16:00 цагт Олон улсын худалдааны төвийн задгай талбайд зохион байгуулна. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс нь хүний эрхийг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих чиг үүргийнхээ хүрээнд уг арга хэмжээнд оролцож иргэдээс Хүний эрх зөрчигдсөн талаарх гомдол хүсэлтийг хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгөх, хүний эрхийн олон улсын гэрээний талаарх мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллах тул та өөрт шаардлагатай зөвлөгөө мэдээллээ тус өдөрлөгт ирж авах боломжтой юм. Энэхүү өдөрлөг нь Хууль зүйн дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болон хууль, хяналтын байгууллагуудын зүгээс үзүүлж байгаа ажил, үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулах, төрийн үйлчилгээг шууд үзүүлэх, иргэдэд хууль эрх зүйн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой ажээ.
Тус арга хэмжээний хүрээнд Төлбөрийн чадваргүй иргэдэд нотариатын болон Өмгөөллийн үйлчилгээг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзүүлэхээс гадна оролцогч 12 байгууллагаас 25 төрлийн үйлчилгээг иргэдэд нэг доороос үзүүлнэ. Оролцох байгууллагууд 1 Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс • Шинээр батлагдсан хууль тогтоомжуудаар иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх, 2 Сум дундын иргэний хэргийн анхан шатны болон Давж заалдах шатны шүүх • Нэхэмжлэл хүлээж авах, • Эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээг үзүүлэх, 3 Прокурорын газар • Гомдол хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, 4 Цагдаагийн газар • Шинээр олгох жолооны үнэмлэхийн материалыг хүлээн авах, • Жолооны үнэмлэхийн эрх хасуулсан иргэдийн эрх сэргээх хүсэлт, материалыг хүлээж авах, • Торгуулийн хуудасны талаарх болон бусад төрлийн лавлагаа, мэдээллээр үйлчилгээ үзүүлэх, • Шинээр галт зэвсэг худалдан авах, бусдад шилжүүлэх, эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах үйлчилгээ үзүүлэх, • Өргөдөл гомдол мэдээллийг хүлээж авч газар дээр нь шийдвэрлэх, 5 Өмгөөлөгчдийн зөвлөл • Хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлэх, • Нэхэмжлэл үнэ төлбөргүй бичиж өгөх, 6 Нотариатын танхим • Төлбөрийн чадваргүй иргэдэд нотариатын үйлчилгээг үнэ төлбөргүй өгөх, 7 Улсын бүртгэлийн хэлтэс • Гадаад паспортын хугацаа сунгах, • Иргэний үнэмлэх хаяж гээгдүүлсэн иргэдийн материалыг хүлээн авч торгуулийн хэмжээг 90 хувиар буюу 1000 төгрөг болгож бууруулах, 8 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг хүлээж авч, шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааг эхлүүлэх, • ШГА-Хорих 445 дугаар ангийн хүмүүжигч нарын гар урлалын бүтээгдэхүүний худалдаа гаргах, 9 Шүүхийн шинжилгээний алба • Иргэдэд гарын мөрийн дардасны үйлчилгээ үзүүлж дурсгах, 10 Хууль зүйн туслалцааны төв • Үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгөх, • Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлнэ, 11 Гадаадын иргэн харьяатын газар • Иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, гарын авлагаар хангах, 12 Хүний эрхийн Үндэсний Комисс • Хүний эрх зөрчигдсөн талаарх гомдол хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, • Хүний эрхийн олон улсын гэрээний талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх