• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дархан-Уул аймгийн иргэд, олон нийтэд 70370722, 70000222 дугаарын утсаар Хууль зүйн туслалцаа үзүүлж байна

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн нь Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” болохыг баталгаажуулсан билээ.

Дэлхийн нийтээр шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа энэ үед Дархан-Уул аймгийн Хүний эрхийн Үндэсний Комиссын мэргэжилтэн Дархан-Уул аймгийн иргэд, олон нийтэд 70370722 дугаарын утсаар болон биечлэн ажлын Даваа- Баасан гариг өглөөний 08:30-17:30 цагийн хооронд хууль зүйн туслалцаа үзүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдлыг хүлээн авч байна.

Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын албан ёсны www.nhrcm.gov.mn, www.facebook.com./Хүний эрхийн Үндэсний Комиссын page/ цахим хуудсаар тавтай морилно уу.

Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрт...

Холбоо барих утас: 70370722, 70000222