• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дархан-Уул аймгийн Малчин эмэгтэйчүүдийн сургалт болов

62256767_673299446466615_5757429425796808704_n.jpg

Дархан-Уул аймгийн Хонгор суманд Малчин эмэгтэйчүүдийн сургалт, хэлэлцүүлэгт 100 гаруй малчин эмэгтэйчүүдийн төлөөлөл болон Дархан-Уул аймгийн ХХААГ, Хонгор сумын ЗДТГ, SECIM төсөл, Хаан банк, Дархан-Уул аймаг дахь Хүний эрхийн Үндэсний Комиссын мэргэжилтэн оролцож амжилттай зохион байгуулагдав. Малчин эмэгтэйчүүдэд SECIM төслийн хүрээнд Сүүний хөргөлтийн төвд сүү нийлүүлэх саальчин эмэгтэйчүүдэд чиглэсэн сургалт, мэдээлэл өгч Хүнсийн тухай хууль, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг танилцуулав. Мөн Дархан-Уул аймаг дахь Хүний эрхийн Үндэсний Комиссын мэргэжилтэн Хөдөлмөрийн харилцаанд дахь жендэрийн эрх тэгш байдлын баталгаа гэсэн сэдвээр мэдээлэл өгөв. Энэ үеэр Малчин эмэгтэйчүүд өөрт тулгамдаж байгаа асуудлуудаас ярилцав. Тухайлбал сумын малчин эмэгтэйчүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хангалттай сайн авч чаддаггүй, малчдад чиглэсэн төрийн үйлчилгээг сайжруулах тал дээр санал бодлоо хуваалцлаа.